Friday, February 1, 2008

Бямбын Ренчин гийн Монгол хэл шүлэг.


Бямбын Ренчин гийн Монгол хэл шүлэг.


Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт
өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох б
үр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт т
үмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

М
өрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
М
өнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Х
өндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Х
өгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!

Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,
Өдөр бүр үгсий эрдэний чинь баярлан түүнэм.
Т
үмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Т
үлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!

Т
үгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Т
үвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд,
Сэлбэлг
үй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу,
үсэн буурал өтгөс би!

Хутаг
өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст х
өвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл ю
үгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг т
өгс юутай сайхан!

Чихин
ү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт
өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох б
үр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт т
үмэн юүгээн бишрэн магтмуу би!

Р.Чойном Азийн Монгол

Булганы арьс н
өмөрсөн
Анчин малчин баатар эрс
Арчаад
өнгөрсөн түүхтэй
Найман зууны т
үүхтэй
Суут Монголын баатар эрс
Нарийн ширэн г
өлмөн дээр
Ган д
өрөөг дөрөөлж
Намхан чийрэг мориныхоо
Хур дэл дээр б
өхийж
Наран шингэх з
үг рүү
Саран бугуйл шидэж
Намтар т
үүхтэй Парижийн
Алтан цамхагийг уургалаад
Нааш цааш нь ганхуулж
үзсэн түүхтэй
Засгийн с
үр гэдгээр дэлхийг ингэж айлгасан юм
Зарлиг тушаал хоёрыг Европ тэгэхэд ойлгосон юм
Залуу баатар Тэм
үжингийн
Санасан санаа тэгэж
Замбуу тивийн элгэн дээр
Х
үн чулууг үлдээсэн юм
Овтой манжийн хаад шиг
Охидоо худалдаж
Оросын ядуу хаан шиг
Нийслэлээ галдуулж
Тэртээ Америк шиг
Тэнэгээрээ турхирч
Тэсэртлээ баяжиж
Тэнэж
үзээгүй
Утаан дунд ч морьтойгоо явж
Усан дунд ч хувцастайгаа сууж
Ууж идсэн ч сэтгэлтэйгээ байж
Унтах нойрондоо хуягтайгаа хэвтэж
Өөрийн эрхийг тэгэж бид
Өдтэй сумаараа харваж олсон юм
Өөрийн гүрнийг тэгэж бид
Өдөр шөнөгүй хамгаалж төвхнүүлсэн юм
Москваг шатаасан Напелоны
М
өнхийн алдрыг дуулж байна
Альпыг даваад Европ руу
Атаклаж явсан Суворовыг
Т
үүхийн хуудсанд
Алтан
үсгээр бичиж байна
Тэгвэл яагаад бид
Тэм
үжинг дуудах нь байтугай
Эцсийн эцэст сайн м
өрийг нь ч
Энхрийлэн нэрлэж болохг
үй болов оо
Дэлхий дахины т
үүхэнд ч
Т
өрийн нуруу босгосон
Дэглэм сайтай цэргийн
Т
өмөр хүрээг анх үүсгэсэн
Тэрг
үүн жанжин Чингисийн
Т
өрж өссөн нутаг
Тэм
үүжин Хасар хоёрын
Тоглож
өссөн газар
Дэл
үүн болдогийг ороосон
Ононгийн гол ширгэхг
үй
Дээдэс хаадаа х
үндэлсэн
Монгол т
үмэн устаагүй
Удам сайт Монголынхоо
Алдар т
үүх хоёрыг
Ураг хойчийн х
үүхдүүддээ
Монгол сэтгэлээр х
үргэх гэж
Уушгиныхаа гурван судсыг
Тасартал дуулна

Өвөгдийн үгийг сонс энэ залуус бидэнд ч монгол ухаан ёс заншил, үүх түүхийг минь учир начиртай ухааруулан сэнхрүүлэх мэргэн буурлууд маань барагдаа юу даа гэлт тийм л цаг үе болж байх шиг.
Мэргэн ухаант
өвөгдийн хойч үе бидэнд сэхээрүүлэг хэлсэн 2 хоёр шүлгээр монгол залуусынхаа урамыг нь бадрааж оюунд таньд тунгаалгаж байна
Монгол удмын зових нь
өөдөө хийморь нь босоо залуусд...

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home